Тээврийн хэрэгслийн даатгал гэж юу вэ?

Таны автомашинд гэнэтийн санамсаргүй байдлаар хохирол учрахад төлөвлөөгүй зардал гарч санхүүгийн дарамтад орохоос гадна цаг хугацаа алдаж, сэтгэл санааны хямралд ордог. Энэ үед таныг энэ бүх дарамтаас гаргах хамгаалалт бол тээврийн хэрэгслийн даатгал юм. Энэхүү даатгал нь таны тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр эсвэл сэлбэх, засах, солих зэргээр нөхөн төлбөр олгодог ач холбогдолтой. Жолоочийн хариуцлагын даатгал таны бусдад учруулсан хохирлыг барагдуулдаг бол таны өөрийн машиныг эрсдэлээc хамгаалах гарц нь ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ юм.

Давуу тал

БАГЦЫН СОНГОЛТ:

Та өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн 3 төрлийн багцаас сонгох боломжтой.

ОНЛАЙН ДААТГАЛ:

Та даатгалын компани дээр өөрийн биеэр ирэх шаардлагагүй, зайнаас даатгуулах боломжтой.

ТӨЛБӨРИЙН УЯН ХАТАН НӨХЦӨЛ:

Даатгалын хураамжийг хуваан төлснөөр нэг удаагийн төлбөрийн ачаалал бууруулна.

ЗАЙНААС БАТАЛГААЖУУЛАХ:

Ослын дуудлага, хохирлын үнэлгээг зайнаас хийлгэж, материалаа илгээх боломжтой.

Статистик

НИЙТ ГАРСАН ХОХИРЛЫН ХУВЬ:

62%

Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үед

9%

Байгалийн эрсдэл

11%

Зогсоолд байрлуулсан байх үед гарсан хохирол

Даатгалын үнэлгээг хэрхэн тооцох вэ?

Таны тээврийн хэрэгслийн зах зээлд зарагдаж буй үнээр даатгалын үнэлгээг тогтоох бөгөөд энэхүү үнэлгээ нь таны даатгалаас авч болох хамгийн дээд хэмжээг илэрхийлнэ. Зах зээлийн үнэлгээг харах боломжтой сувгууд:

Сошиал

Автодиллер

Онлайн сайт

Ямар эрсдэлээс хамгаалах вэ?

Таны тээврийн хэрэгслийг дараах эрсдэлээс хамгаална.

ХАМГААЛАХ ЭРСДЭЛҮҮДБАГЦ 1БАГЦ 2БАГЦ 3
Байгалийн
Зам тээврийн хөдөлгөөний үеийн
Зориулалтын зогсоолд байрлуулсан үеийн
Сантехникийн гэмтлээс үүдэх
Гал, дэлбэрэлт
Хулгай дээрэм
Жолоочийн гэнэтийн осол

Нэмэлт үйлчилгээ

Та Багц 2, Багц 3 -аас сонгон даатгуулснаар дараах нэмэлт үйлчилгээг авах боломжтой.

ЗАМЫН ХАЖУУГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

  • Дуудлагаар дугуй солих, нөхөх үйлчилгээ
  • Дуудлагаар аккумлятор холбож асаах
  • Тээврийн хэрэгслийг ачих, чирэх үйлчилгээ

24 ЦАГИЙН ОСЛЫН ДУУДЛАГА

ДААТГАЛ, НӨХӨН ТӨЛБӨРИЙН ЗӨВЛӨГӨӨ

Хэрхэн даатгуулах вэ?

Та өөрт тохирсон нөхцөлийг сонгон ХАМГИЙН АМАР-аар даатгуулаарай.

Даатгалын зөвлөхтэй холбогдох

1800-2111

Цахим шуудан илгээх

info@amardaatgal.mn

Фейсбүүк чатботтой холбогдох

www.facebook.com/amarinsurance

Нөхөн төлбөр хэрхэн авах вэ?

Таны тээврийн хэрэгсэлд даатгуулсан эрсдэлээс үүдэн хохирол учирвал дараах материалыг бүрдүүлэн өгснөөр нөхөн төлбөр авч болно.

1.

Даатгуулагчийн өргөдөл

2.

Даатгалын гэрээ, гэрээт баталгаа

3.

Даатгалын тохиолдол болсныг нотлох ТЦА-ны акт, тодорхойлолт (зам тээврийн ослын үед)

4.

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

5.

Хохирлын хэмжээг тогтоосон хөндлөнгийн эрх бүхий байгууллагын тайлан

6.

Даатгагч шаардлагатай гэж үзвэл нэмэлт материалыг шаардаж болно.

Нөхөн төлбөр хэрхэн илгээх вэ?

Та дээрх материалыг бүрдүүлэн дараах сувгуудаар илгээж нөхөн төлбөр авах боломжтой.

Амар чатбот

Цахим хаяг

Амар вебсайт

Төв салбар

Даатгалын хураамжийг хэрхэн тооцох вэ?

Тээврийн хэрэгслийн даатгалд хэн даатгуулах боломжтой вэ?

Тээврийн хэрэгслийн даатгалд ямар төрлийн автомашин даатгуулж болох вэ?

Даатгуулах хугацаа

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл