Даатгал бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүмүүнлэг, энэрэнгүй нээлтүүдийн нэг. Харин технологийн үсрэнгүй хөгжил бидэнд өдрөөс өдөрт шинэ боломжуудыг нээсээр байна. Бид энэхүү хөгжлийн давуу талууд болон өөрсдийн туршлагад суурилан салбартаа эерэг өөрчлөлт авчирч, даатгалын үр өгөөжийг илүү олон хүнд түгээж, эрсдэлийг хамтын хүчээр даван туулахад нь туслах зорилгоор Амар даатгалыг байгуулсан юм.
Хүмүүн бидэнд бие биенээ энэрэн нигүүлсэх, хайрлан халамжлах зөн совин, аюул ослоос хамгаалах, амьдралын сорилтуудыг хамтдаа туулах заяагдмал гайхамшигт чанар бий. Эдгээр чанар нь итгэл дээр суурилсан даатгалын үйлчилгээ мэндлэх үндэс нь болсон түүхтэй бөгөөд даатгалын үндсэн зарчим нь даатгуулагч бүр эрсдэлд өртсөн нэгнийхээ гарз хохирлыг хамтын хүчээр давах явдал билээ.
Даатгалын бүтээгдэхүүн нь харилцагчийн итгэл, бидний амлалт. Тиймээс бид итгэл дээр суурилж хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болох хүний амь нас, эрүүл мэнд, гэр бүл, өмч хөрөнгийг хамгаалахын төлөө ажилладаг юм.
Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг сахин хамгаалж, хүн төвтэй, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэсэн олон улсын даатгалын байгууллага болно.
Мэргэжлийн ёс зүй, мэргэшсэн үйлчилгээ, тэргүүлэгч инновацыг нэвтрүүлэн эерэг, хялбар, оновчтой даатгалын үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж, эрсдэлээс хамгаалагдсан ирээдүйг цогцлооход хувь нэмрээ оруулан хамтдаа үнэт зүйл бүтээн хөгжих нь бидний эрхэм зорилго.
Аливаа байгууллага, хувь хүний эрсдэл нь даатгуулсан өдрөөсөө эхлэн зөвхөн даатгуулагчид бус Амар даатгал, түүний бүх харилцагчид хамааралтай болдог. Нэг нэгнээ эрсдэлээс хамгаалахаар нэгдсэн энэ нэгдэл нь бидний хамгийн чухал үнэт зүйл.
Ирээдүйд тохиолдох эрсдэлээс хамгаална хэмээн бидэнд хүлээлгэсэн даатгуулагчдын итгэл, хариуцлага бол даатгалын компани оршин тогтнох үндэс
Бид зөвхөн эрсдэл учирсан хойно нөхөн төлбөр олгох бус, даатгуулагчдадаа хамгийн үр ашигтай даатгалын хувилбарыг сонгож, эрсдэлээ зөв удирдахад нь байнга дэмжлэг үзүүлэх хамтрагч, зөвлөгч нь байна.
Бид илүү үр өгөөж, эерэг өөрчлөлт авчрах технологийн дэвшил, шинэлэг шийдлүүдийг үргэлж эрэлхийлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ
Бидэнд зөвхөн бизнесийн ашиг бус, явуулж буй үйл ажиллагааны маань нийгэмд үзүүлэх үр өгөөж үнэ цэнтэй. Иймээс бид ойрын ашгаас илүү урт хугацааны зорилт, хамтын хөгжлийг тэргүүнд тавьж ажиллана.
ТУЗ-ийн дарга
ТУЗ-ийн нарийн бичгийн дарга
ТУЗ-ийн хараат бус гишүүн
ТУЗ-ийн хараат бус гишүүн
ТУЗ-ийн гишүүн
ТУЗ-ийн гишүүн
Гүйцэтгэх захирал
Бизнес эрхэлсэн дэд захирал
Санхүүгийн газрын захирал
Үйл ажиллагааны газрын захирал
Иргэдийн даатгалын газрын захирал
Бизнес хөгжлийн газрын захирал
Эрсдэлийн удирдлагын газрын захирал
+976 99907328
Ariuntsatsral@amardaatgal.mn
+976 99901516
Tumendemberel@amardaatgal.mn
+976 94115125
Amgalan@amardaatgal.mn
+976 94117643
Tungalag@amardaatgal.mn
+976 99108479
Munkh-erdene@amardaatgal.mn
+976 99065274
Khosbaatar@amardaatgal.mn
+976 99031051
Erkhembayar@amardaatgal.mn
"Гэр даатгал" ХХК нэртэйгээр 100% үндэсний хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан
Туршлагатай, чадварлаг удирдлагууд зах зээлд цоо шинэ өнгө төрхийг авчран, даатгалын салбарт анхны цахим шийдлүүдийг нэвтрүүлж, даатгалын үйлчилгээг хамгийн амар байлгахыг зорин ажиллаж байна.
Бидэнд итгэл хүлээлгэн эрсдэлээ даатгадаг харилцагч та бүхэндээ баярлалаа.