Амар даатгал ХХК нь харилцагчдынхаа эрсдэлийг үр дүнтэй удирдахыг чухалчилдаг тул давхар даатгал нь бидний үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг билээ. Бид харилцагчид учирч болзошгүй эрсдэлийг өөрсдийн хөрөнгө, нөөц сангаар баталгаажуулан хамгаалахаас гадна өөрсдийн зардлаар дахин олон улс болон дотоодын давхар даатгалын компаниудад багцаар нь даатгуулж харилцагчийн өмнө хүлээх үүрэг, найдвартай байдлыг улам бататгадаг. Давхар даатгал нь даатгалын экосистемийн амин чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд даатгалын компаниудыг томоохон, гамшгийн хохирлоос хамгаалахад тусалдаг.