Аливаа гэнэтийн ослын улмаас үүдэн таны хөдөлмөрийн чадвар алдагдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдсан хугацаагаар нөхөн олговор өгдөг даатгалын төрөл юм.
“Зөвхөн ажил үүргээ биелүүлж явах үеийн” болон “24 цаг” гэсэн хамгаалалтаас сонгон хураамжийн хувиа тогтоох боломжтой.
Даатгалын хугацаанд нөхөн төлбөр аваагүй бол дараа жилийн даатгалд хөнгөлөлт эдлэх боломжтой.
Даатгалын хураамжийг хэсэгчлэн төлөх боломжтой.
Богино хугацаагаар даатгуулах боломжтой.
2020-2022 онуудад гарсан хохирол
Төгрөгийн нөхөн олголт
Даатгалын үнэлгээг даатгалын компани нь иргэн тантай харилцан тохиролцож тогтоох бөгөөд үнэлгээний доод хэмжээ нь 5 сая төгрөгөөс багагүй байна.
Даатгуулсан эрсдэлээс үүдэн хохирол учирвал та дараах материалыг бүрдүүлэн өгснөөр нөхөн төлбөр авна.
Иргэн таны өргөдөл, таны хууль ёсны төлөөлөгчийн өргөдөл, албан бичиг
Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт эсхүл шүүхийн шийдвэр
Эмнэлгийн байгууллагын акт, тодорхойлолт, эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн баримт материал
Даатгуулагч нас барсан бол нас барсны гэрчилгээний хуулбар, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт
Шаардлагатай гэж үзсэн бусад
Та дээрх материалыг бүрдүүлэн дараах сувгуудаар илгээж нөхөн төлбөр авах боломжтой.
Та өөрт тохирсон нөхцөлийг сонгон ХАМГИЙН АМАР-аар даатгуулаарай.
1800-2111
info@amardaatgal.mn
www.facebook.com/amarinsurance