Facebook Messenger-ээр бүх асуудлаа шийдэх боломжтой боллоо

Та зөвхөн Facebook Messenger ашиглан жолоочийн хариуцлагын албан журмын даатгал болон жолооч нарт тулгардаг бүх төрлийн эрсдэлээс хамгаалах СОНГОДОГ БАГЦ ДААТГАЛын үйлчилгээг авах боломжтой боллоо.

Хамгийн хялбар даатгалын шийдэл

Та зөвхөн Facebook Messenger-ээсээ Amar Daatgal хуудас руу мессеж бичихэд л болно. Мэдээллээ бүртгүүлэхэд хэдхэн минут шаардагдах бөгөөд даатгалын гэрээг 24 цагийн дотор танд хүргүүлнэ.

СОНГОДОГ БАГЦ ДААТГАЛД ямар үйлчилгээ багтаж байгаа вэ?

  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
  • Тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгал
  • Жолоочийн гэнэтийн ослын даатгал
  • Замын хажуугийн үйлчилгээ

Юугаараа давуу талтай вэ?

Жолооч нарт хэрэгтэй бүх л төрлийн даатгалын үйлчилгээг нэг дор багтааж, бүх эрсдэлээс хамгаалж буйгаас гадна цаг хугацааг дээд зэргээр хэмнэж байгаа юм.

Таны буруугаас зам тээврийн осол гарсан тохиолдолд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь зөвхөн хохирогч талд учирсан 5.000.000₮ хүртэл хэмжээний хохирлыг барагдуулдаг. Харин түүнээс илүү гарсан хохирлыг, таны өөрийн эрүүл мэндэд болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг яах вэ? СОНГОДОГ БАГЦ даатгалыг ийм үед л танд туслахаар санал болгож байгаа юм.

Жолоочийн гэнэтийн ослын даатгал нь ослын улмаас гэмтэж бэртсэн тохиолдолд таны эмчилгээний зардлыг нөхөн төлнө.

Тээврийн хэрэгслээ даатгуулснаар зөвхөн замын хөдөлгөөний үеийн эрсдэлээс гадна дулаан зогсоолд галын болон усны аюул тохиолдох, зогсоолд тавьсан үед хулгайд өртөх, мөргүүлэх, шүргүүлэх зэрэг бүх эрсдэлээс хамгаалагдана.

Сэтгэгдэл үлдээх

Таны үлдээсэн имэйл хаяг сэтгэгдэл хэсэгт харагдахгүй.

Хуваалцах

Тухайн мэдээний линкийг хуулах

Хуулах