Уул уурхай, аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд

Танилцуулга

Монгол Улсын эдийн засагт голлох, уул уурхайн салбарт бизнес эрхлэгч байгууллагууд, тэр дундаа УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОГЧ, БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧ, ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ болон ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ аж ахуйн нэгжүүддээ бид дараах даатгалын үйлчилгээг санал болгож байна.

Танай байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ, үзүүлж байгаа үйлчилгээ, нийлүүлж байгаа бүтээгдэхүүний шууд нөлөөгөөр үйлчлүүлэгч байгууллага, хувь хүмүүст цаашлаад тухайн үйл ажиллагаа явуулж байгаа орчинд гуравдагч этгээдийн өмнө хүлээх дараах төрлийн хариуцлагыг энэхүү даатгалаар хамгаалдаг. Үүнд:

  • Эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага /Physical damage/
  • Хүний эрүүл мэнд, амь насны өмнө хүлээх хариуцлага /Bodily injury/

Өөрөөр хэлбэл нийлүүлсэн бүтээгдэхүүнд ямар нэгэн үйлдвэрийн дефект гарч хэрэглэгч хохирох, үйлчилгээ үзүүлэхдээ санамсаргүй алдаа гаргаснаас үүдэж үйлчлүүлэгчид учирч болох эд хөрөнгийн хохирол, эсвэл эрүүл мэнд, амь насанд учирсан хохирлыг танай байгууллагаас нэхэмжилсэн тохиолдолд энэ хамгаалалт үйлчилнэ.

Мөн үйл ажиллагаа явуулж байгаа орчинд байгаа гуравдагч этгээдийн эд хөрөнгө, зорчиж байгаа хувь хүний эрүүл мэнд, амь насанд санамсаргүй байдлаар учруулсан хохирлын нэхэмжлэхийг ч энэхүү хариуцлагын даатгалаар барагдуулдаг.

Уул уурхайд ашиглагддаг тоног төхөөрөмж, машин механизмуудын үнэлгээ өндөр байдаг тул гэнэтийн эрсдэл нь маш өндөр санхүүгийн хохирол дагуулдаг.

Жишээ нь: Хүнд машин механизмуудын дундаж үнэлгээ 500-800 сая төгрөг байдаг бол даатгалын хураамжийн хэмжээ 3-аас 6 сая төгрөгт л багтана.

Мэдээж тухайн техникийн ажиллах орчин, эрсдэл учрах магадлал зэргээс хамаарч зөвхөн танд зориулсан даатгалын хураамжийг бид санал болгох болно.

Уул уурхайн салбарын ажиллагсад хүнд нөхцөлд, аюулгүйн ажиллагааны дүрмийг маш сайн мөрдөж ажилладаг хэдий ч гэнэтийн, санамсаргүй тохиолдлоор эрдэнэт хүний амь нас эрсдэх, эрүүл мэндэд ноцтой хохирол учрах тохиолдол цөөнгүй гардаг. Эрүүл мэндэд хохирол учирсан үед эмчилгээний зардал хамгийн өндөр санхүүгийн хохирол дагуулдаг ч нөгөө талаар хөдөлмөрийн чадвар алдснаас болж орлого тасалдах, санхүүгийн хүндрэлд орох тохиолдол маш их байна.

Гэнэтийн ослын эрсдэл учирснаас үүдэж хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны орлогын алдагдлыг ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛаар тодорхой хэмжээнд нөхөх боломжтой.

Харин ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ нь гэнэтийн осолд өртсөн, эсвэл ердийн болон хурц өвчлөл болсон аль ч тохиолдолд эмнэлэг, эмчилгээ зардлыг нөхөн төлдөг.

Эмчилгээ, үйлчилгээний зардалд эмчийн үзлэг, оношлогоо, шинжилгээ, жорын дагуу авах эм тариа, мэс засал хийлгэх, хэвтэн эмчлүүлэх гэх мэт бүхий л зардал хамгаалагдсан байдаг тул даатгуулагч нарын хамгийн их таашаалд нийцсэн бүтээгдэхүүнүүдийн нэг болж чадсан.

Монгол улсын хөдөлмөрийн хуулийн 97-р зүйлийн дагуу Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шатгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан, эсвэл нас барсан тохиолдолд 36 сар хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг ажил олгогч нь ажилтан, эсвэл түүний ар гэрийнхэнд нэг ба түүнээс дээш олгох үүрэг хүлээдэг. Ажил олгогчийн ажиллагсдынхаа өмнө хүлээсэн яг энэхүү хариуцлагыг ажил олгогчийн хариуцлагын даатгалаар хамгаалж ажил олгогчийн өмнөөс нөхөн төлбөр олгодог.

Даатгалын менежертэй холбогдох
Uul uurhain salbart