Манай багт нэгдээрэй

“Амар Даатгал” ХХК нь Монголын даатгалын салбарт 17 дахь жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бидний бизнесийн цар хүрээ жилээс жилд улам өргөжин тэлсээр байна.

Ая тухтай ажлын таатай орчинд эерэг хандлага, мэргэшсэн, халамжлагч, бүтээлч, эрэлч хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж, суралцахыг урьж байна.

Бид хүний нөөцийн үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримталдаг:

  • Шударга ёс;
  • Хөндлөнгийн нөлөөнд үл автах;
  • Ил тод, нээлттэй байх;
  • Ялгаварлан гадуурхахгүй байх;
  • Тэгш эрхийн зарчмаар хандах.

Та “Амар”-ыг сонгосноор бид танд:

  • Найрсаг хамт олон, тав тухтай орчин;
  • Мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлж өсөн дэвших боломж;
  • Өрсөлдөхүйц цалин хөлс;
  • Ажлын чанар, бүтээмжинд тулгуурласан үнэлгээ, урамшуулалын систем;
  • Олон жилийн дадлага, туршлагатай мэргэжилтнүүдээс суралцах боломжийг санал болгож байна.

Ажил горилогчийн бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүсэгчийн анкет;
  • Цээж зураг 1 хувь /сүүлийн 6 сарын доторх/;
  • Цахим үнэмлэхний хуулбар;
  • Мэргэжлийн диплом хавсралтын хамт;
  • Мэргэжил дээшлүүлэх сургалт, дамжаанд хамрагдсан сертификат;
  • Шаардлагатай бусад материал.

Нээлттэй ажлын байр

Даатгалын төлөөлөгч
Нөхөн төлбөрийн менежер
Нягтлан бодогч

Ажилтан сонгон шалгаруулах процесс:

1. Анкет хүлээн авах

2. Анкетын шалгаруулалт

3. Хоёр дахь шатны ярилцлага

4. Ажилд урих

Анкет хүлээн авах

Та бөглөсөн анкетаа  info@amardaatgal.mn хаягаар илгээнэ үү.