Зуслангийн байшингаа хэрхэн даатгуулах вэ?

Асуулт: Сайн байна уу? Танайх зуслангийн байшинг ямар эрсдэлээс даатгадаг, ямар хураамж төлбөртэй байдаг вэ?

Хариулт: Амар Даатгал компани нь зуслангийн байшинг үл хөдлөх хөрөнгийн даатгалаар даатгана. Энэ төрлийн даатгалд байгалийн эрсдэл, галын эрсдэл, сантехникийн гэмтлээс үүдэх эрсдэл, гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйл ажиллагаа болон хулгай дээрмээс үүдэлтэй эрсдэлүүдийг даатгана.

Даатгалын жилийн төлбөр нь тухайн зуслангийн байшингийн хийц, байршил, харуул хамгаалалт, ашиглалт зэргээс шалтгаалан хөрөнгийн зах зээлийн үнэлгээний 0.4–0.8%-тай тэнцүү байна. Та даатгалын төлбөрөө жилээр, эсвэл улирлаар хуваан төлөх боломжтой.

Асуулт: Зуслангийн байшингаа хэрхэн яаж даатгуулах вэ?

Хариулт: Энэ тун амархан. Та манай Амар Даатгал facebook пэйжийн чатаар өөрийн зуслангийн байшингийн гадна дотно зураг, байршлын мэдээлэл, хэрвээ газар өмчлөх эсвэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй бол түүний зураг, мөн өөрийн иргэний үнэмлэхний зургаа аваад илгээнэ. Манай даатгалын зөвлөх танд хэрэгтэй даатгалын бүтээгдэхүүний нөхцөлийг санал болгож, зөвлөх болно. Эцэст нь та өөрийн сонгосон эрсдэл, нөхцөлтэй даатгалын бүтээгдэхүүний хураамжийг манай руу шилжүүлснээр бид танд 24 цагийн дотор даатгалын гэрээ, сертификатыг хүргэж өгнө. Мөн та манай 7713–9090 утсаар холбогдон даатгалын зөвлөхөөс дээрх мэдээллийг бүрэн авч болно.

Асуулт: Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг яаж тогтоодог вэ?

Хариулт: Зах зээлийн үнэлгээг даатгагч, даатгуулагч хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтоож болно. Эсвэл хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны үлдээсэн имэйл хаяг сэтгэгдэл хэсэгт харагдахгүй.

Хуваалцах

Тухайн мэдээний линкийг хуулах

Хуулах