Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд

Танилцуулга

Нийгэмд эзлэх байр суур, арьсны өнгө, шашин шүтлэг, боловсролын түвшин, нас, хүйс болон хот, хөдөөгийн хаана амьдарч, ямар бизнес эрхэлж, хэр хэмжээний орлого олж байгаагаасаа үл хамааран хүн бүр санхүүгийн бүтээгдэхүүнийг хэрэглэгч, үйлчилгээг хүртэгч байх ёстой. Тэр бүтээгдэхүүн, үйлчилгээг хялбар, шуурхай, өргөн сонголттойгоор, боломж бололцоондоо тохирсон нөхцөлөөр авч чаддаг байх хэрэгтэй. Үүний тулд жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүнээс сонгон даатгуулах боломжийг бид бүрдүүллээ.

Хувиараа бизнес эрхлэгчид дараах бүтээгдэхүүнээс сонгон даатгуулах боломжтой.

  • Хариуцлагын даатгал
  • Хөрөнгийн даатгал

Тус даатгал нь таны түрээсэлж буй талбайд хамаарагдах өмч, орчин нөхцөлд үйлчлүүлж буй гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, бусдын эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагыг даатгаж учирч болзошгүй эрсдэлийн хохирлоос сэргийлнэ.

Даатгуулагчийн санамсар болгоомжгүй үйлдэл, санаатай бус үйл ажиллагааны улмаас:

  • Түрээслэгчийн эд хөрөнгөд хохирол учруулах.
  • Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах.

Даатгалын үнэлгээг тогтоохдоо тухайн даатгалтай байрыг ашиглаж буй зориулалт, нийт талбайн хэмжээ, бизнесийн онцлогийг харгалзан тогтооно.

Даатгалын хураамжийг тухайн түрээсэлж буй байрын ашиглалтын зориулалт, бизнесийн шинж чанар, талбайн хэмжээнээс хамааруулан эрсдэлийн түвшингээр тогтооно.

Жижиг, дунд бизнес эрхлэгчид их хэмжээний бараа, бүтээгдэхүүн, эд хөрөнгийг эзэмшиж, эргэлдүүлж байдаг учраас төдий хэмжээний их эрсдэлийг дагуулж байдаг. Тус даатгалд бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгөө даатгуулснаар учирч болзошгүй төрөл бүрийн эрсдэлийн хохирлоос сэргийлж өөрийн бизнесдээ санхүүгийн хамгаалалт бий болгоно.

  • Тухайн лангуу буюу худалдааны цэг дээр зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгө
  • Бараа, бэлэн бүтээгдэхүүн, эд хөрөнгө
  • Хагас боловсруулсан зүйл
  • Түүхий эд, туслах материал
  • Галын;
  • Байгалийн;
  • Цахилгааны;
  • Далд гэмтлийн;
  • Сантехникийн

Тухайн лангуун дээрх барааны тээврийн зардал, гаалийн татвар ороогүй анхны өртгөөр үнэлгээг тооцно.

Даатгалын менежертэй холбогдох
Jijig dund uildverlel