Гадаад аяллын даатгал

  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМГААЛАЛТ
  • АЧАА ТЭЭШНИЙ ХАМГААЛАЛТ
  • НИСЛЭГ ХОЙШЛОГДОХ гэсэн үндсэн 3 төрлийн хамгаалалт үйлчилнэ

Даатгалын хугацаа нь таны аяллын нийт хугацаанд хүрэлцэхүйц байхаар сонгох боломжтой. /Нислэг үйлдэх өдөр нь даатгалын хугацаанд тооцогдохыг анхаарна уу

Та гадаад улс оронд аялаж байх үедээ гэмтэж бэртэх, ачаа тээшээ алдах гэх мэт гэнэтийн нөхцөл байдал үүсэх үед энэ даатгал нь таныг санхүүгийн дарамтнаас хамгаалах юм.

  • Даатгалын хураамж нь таны сонгох хамгаалалт, зорчих улс, хугацаанаас хамааран өөр байна;
    – Та жилд 2 ба түүнээс олон удаа гадаад оронд зорчдог бол жилд хэдэн ч удаа аялсан үйлчлэх хамгаалалтыг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой;
    – Та гэр бүлээрээ эсвэл хамт олноороо аялах тохиолдолд группийн хөнгөлөлт, 5-20%-ийн хураамжийн хөнгөлөлт эдлэх боломжтой;

Даатгалын үнэлгээний хэмжээ нь даатгуулагчийн сонгосон хамгаалалтын дээд хэмжээ бөгөөд та өөрт тохирсон хамгаалалтыг сонгох боломжтой. Үүнд:  

      • Үндсэн – 20’000 ам.доллар хүртэл;
      • Иж бүрэн – 50’000 ам.доллар хүртэл.
      • Иж бүрэн – 100’000 ам.доллар хүртэл
  • АЗИ /Азийн орнуудаар аялахад үйлчилнэ/
  • ШЕНГЕНЬ /Шенгений орнуудаар аялахад үйлчилнэ/

ДЭЛХИЙ ДАХИНД /Ази, Шенгений орнуудаас бусад орнуудаар аялах бол та дэлхий дахинд үйлчлэх хамгаалалтыг сонгох шаардлагатай/

Даатгуулагч нь даатгалын хураамжийг даатгал хийлгэх үедээ эсвэл аялал эхлэхээс өмнө даатгагчид бүрэн төлсөн байх шаардлагатай.

Даатгалын тохиолдол болсон үед Даатгуулагч дэлхийн бүх улс оронд өөрийн сүлжээ мэргэжлийн туслалцаа үзүүлэгч компани болох MAPFRE Asistencia-ийн: 86 21 381249510 болон 86 21 60607451 тоот утсанд нэн даруй (24 цагийн дотор) МЭДЭГДЭНЭ. Ингэснээр Даатгуулагч 24 цагийн турш үнэ төлбөргүй зөвлөгөө авах, туршлагатай Зөвлөгчийн тусламжтайгаар бүх асуудлаа газар дээр нь бүрэн шийдвэрлүүлэх болно