- Бид юунд Итгэдэг вэ? .

Хүмүүн бидэнд бие биенээ энэрэн нигүүлсэх, хайрлан хамгаалах зөн совин, аюул ослоос хамгаалах, амьдралын сорилтуудыг хамтдаа туулах заяагдмал гайхамшигт чанар бий. Эдгээр чанар нь итгэл дээр суурилсан даатгалын үйлчилгээ мэндлэх үндэс болсон бөгөөд, даатгалын үндсэн зарчим бол даатгуулагч бүр эрсдэлд өртсөн нэгнийхээ гарз хохирлыг хамтын хүчээр давах явдал билээ .

Даатгалын бүтээгдэхүүн нь харилцагчийн итгэл, бидний амлалт. Тиймээс бид итгэл дээр суурилж хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болох хүний амь нас, эрүүл мэнд, гэр бүл, өмч хөрөнгийг хамгаалахын тулд төлөө ажилладаг.

Бидний бүтээх үнэт зүйлс

Нэгдэл

Аливаа байгууллага, хувь хүний эрсдэл нь даатгуулсан өдрөөсөө эхлэн зөвхөн даатгуулагчид бус Амар даатгал, түүний бүх харилцагчид хамааралтай болдог. Нэг нэгнээ эрсдэлээс хамгаалахаар нэгдсэн энэ нэгдэл нь бидний хамгийн чухал үнэт зүйл.

Түншлэл

Бид зөвхөн эрсдэл учирсан хойно нөхөн төлбөр олгох бус, даатгуулагчид даа хамгийн үр ашигтай даатгалын хувилбарыг сонгож, зөв удирдахад нь байнга дэмжлэг үзүүлэх хамтрагч, зөвлөгч нь байна

Үр өгөөж

Бидэнд зөвхөн бизнесийн ашиг бус, явуулж буй үйл ажиллагааны маань нийгэмд үзүүлэх үр өгөөж үнэ цэнтэй. Иймээс бид ойрын ашгаас илүү урт хугацааны зорилт, хамтын хөгжлийг тэргүүнд тавьж ажиллана.

Шинэчлэл

Бид илүү үр өгөөж, эерэг өөрчлөлт авчрах технологийн дэвшил, шинэлэг шийдлүүдийг үргэлж эрэлхийлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ.

Итгэл

Ирээдүйд тохиолдох эрсдэлээс хамгаална хэмээн бидэнд хүлээлгэсэн даатгуулагчдын итгэл, хариуцлага бол даатгалын компани оршин тогтнох үндэс.

- Удирдлагууд

Батзул Төмөр-Очир

Гүйцэтгэх захирал

Ганчимэг Санжаа

Дэд захирал

Чойжилсүрэн Ядгайчойндон

Санхүүгийн газрын захирал

Тэлмэн Тунсаг

Бизнес хөгжлийн газрын захирал

Хишигтөр Батдэлгэр

Даатгал эрхэлсэн дэд захирал