Барилга угсралт, зам гүүрийн ажлын компаниудад

Танилцуулга

Монгол Улсын сүүлийн 10 жилийн хугацаанд шинээр баригдсан барилга байгууламжийн тоо өмнөх 30 жилд баригдсан барилгын тооноос 2 дахин их байгаа нь барилгын салбарын үйл ажиллагаа ямар хурдацтай хөгжиж байгааг харуулж байна. Улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй баялаг бүтээгч барилгын салбарынхандаа АМАР ДААТГАЛ ХХК дараах даатгалын хамгаалалтуудыг санал болгож байна.

Энэхүү даатгал нь барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй танай компанийн

  • Эд хөрөнгө, техник тоног төхөөрөмж
  • Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага
  • Ажил олгогчийн ажиллагсдынхаа өмнө хүлээх хариуцлага
  • Ажиллагсдын гэнэтийн осолд орсон үед үүсэх санхүүгийн хүндрэлийг давахад туслах болно.

Жишээ нь: Хэрэв барилгын талбайд галын тохиолдол гарвал танай барилга дээр үйл ажиллагаа явуулж байсан барилга, механизм болон ажиллагсдын эрүүл мэнд хохирсон тохиолдолд Та ажилтаныхаа эрүүл мэндийг болон өөрийн хөрөнгөд учирсан хохирлыг даатгалын компаниар бүрэн барагдуулах юм.

Энэхүү даатгал нь таны үйл ажиллагаа явуулж буй ажлын хэрэгсэл тоног төхөөрөмж, машин механизм болон материаллаг хэрэгсэлд учирсан хохиролыг барагдуулах даатгал юм.

Таны болон танай байгууллагын үйл ажиллагаа явуулж буй газар, талбайд гуравдагч этгээдийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан тохиолдолд хуулийн өмнө хүлээх таны хариуцлагыг Амар Даатгал ХХК хариуцан хохиролыг барагдуулах даатгал юм.

Ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь нас, эрүүл мэндээрээ хохирох, хөдөлмөрийн чадвараа алдах, гэмтэж бэртсэн тохиолдолд ажил олгогч хариуцлага хүлээх үүрэгтэй байдаг. Энэхүү даатгал нь ажил олгогч ажиллагсдынхаа өмнө хүлээх хариуцлагын даатгал юм.

Тухайн байгууллагад гэрээт болон гэрээт бусаар ажиллаж буй ажилтан ажлын байран дээрээ гэнэтийн ослын улмаас эрүүл мэнд, амь нас, хөдөлмөрийн чадвараа бүр болон түр хугацаанд алдсан тохиолдолд тухайн ажилтаны эрүүл мэндийн хохиролыг барагдуулах даатгал юм.

Даатгалын менежертэй холбогдох
Barilga ugsraltiin salbart