Аяллыг чинь аврах 10 зөвлөгөө

Аялал гэдэг бөөн дурсамж, сэргэлт, аз жаргал, адал явдалтай мөчүүдийн цуглуулга. Гэсэн хэдий ч аялалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Өөрийгөө болон хайртай гэр бүлээ, хамт аялагсдынхаа аюулгүй байдлыг хамгаалах нь маш чухал. Бидний өгөх гэж буй зөвлөмжүүд энгийн хэдий ч таны аяллын аюулгүй байдлыг даруй 90% хангаж чадна! Эрсдэлгүй, инээд, дурсамж дүүрэн аялахад тань туслах 15 чухал зөвлөмж хэлж өгье:

1. Аялж буй улсаа сайн cудлах, хэрэгтэй зүйлсийг тэмдэглэж авах.

Элчин сайдын яам, консулын газрын хаяг, утсыг тэмдэглэж аваарай. Цагдаа, түргэн тусламж, гал сөнөөгчийн утсыг ч бас тэмдэглээд авчихад илүүдэхгүй.

2. Чухал бичиг баримтаа бүгдийг нь хувилж болон дижитал хэлбэрээр хадгалж аваарай

Эдгээрт паспорт, даатгал, виз, тийз гэх зүйлс багтах бөгөөд тухайн улс оронд алдаж үрэгдүүлэх эрсдэлээ бодолцож, байрлаж буй зочид буудалдаа, найдвартай газарт хадгалаарай.

3. Эрсдэлийг бүрэн хамруулсан даатгалын бүтээгдэхүүн авах.

Даатгалын үйлчилгээ авахдаа нухацтай хандвал зохилтой. Ихэнх даатгалын бүтээгдэхүүнд шүхрээр буух, цанаар гулгах зэрэг эрсдэлтэй зүйлс хийж байх үеийн эрсдэлийг хамруулдаггүйг анхаараарай. Тиймээс энэ төрлийн эрсдэлийг хариуцах даатгалыг нэмэлтээр авах хэрэг гарч мэднэ. Мөн аяллаа цуцлах магадлал, аялалд авч явах үнэ цэнэтэй зүйлс зэргээ бодолцож даатгалын бүтээгдэхүүнээ сонгох хэрэгтэй. Болж өгвөл мэргэжлийн хүнээс зөвлөгөө авбал бүр ч сайн.

4. Вакцин.

Тухайн орны уур амьсгал, амьдрах орчин нөхцөл, хоол хүнсний аюулгүй байдлыг таамаглашгүй. Нутгийн иргэдийн хувьд огт гэм хоргүй зүйлс аялагчдын хувьд том асуудал үүсгэх нь ч бий. Тиймээс вакцинжуулалтад урьдчилан анхаарал тавих хэрэгтэй гэж зөвлөе.

5. Бэлэн мөнгө болон банкны карт.

Аялалд бэлтгэхдээ бэлэн мөнгө болон банкны картаа доорх зарчмаар авч явбал тустай:

– Их хэмжээний бэлэн мөнгө авч явахгүй байх

– Картаа түрийвчиндээ бүү хадгал

– Хэд хэдэн банкны карттай явж, мөнгөө хувааж хийгээд, нэг дор бүгдийг нь авч явахгүй байх.

– Түрийвчээ гадна халаасандаа болон ил харагдахаар бүү авч яв.

6. Найдвартай сонголт хийх

Хэрвээ та далайн гүнд шумбах, шүхрээр буух, хаданд авирах зэргийг хийхээр нэгэнт шийдсэн бол тухайн үйлчилгээг үзүүлэх байгууллага, хөтчөө сонгохдоо нухацтай хандаарай. Зохих зөвшөөрөл, мэргэжлийн үнэмлэх, аюулгүй ажиллагааны баталгааг нь шалгаж үзэх эрх танд хэзээд нээлттэй шүү.

7. Тухайн орон нутгийн ёс,заншлыг судлахаа бүү мартаарай

Очих газрынхаа соёл уламжлал, зан заншилыг судалж, юуг хийж болох, юун болохгүйг сайн мэдэж аваарай. Бидний хувьд жирийн найрсаг үйлдэл өөр орны иргэдийн хувьд хамгийн бүдүүлэг доромжлол ч байж болно шүү дээ. Тэдний соёл, ёс заншлыг хүндэлвэл нутгийнхан ч бас танд хүндэтгэлтэй хандах болно.

8. Өөрийнхөөсөө бусад электрон хэрэгслээр интернэт хэрэглэхээс зайлсхий

Цахим гэмт хэрэгтнүүдийн арга мэх улам нарийссаар буйг та мэдэж байгаа байх. Таны оруулсан хэрэглэгчийн нэр, нууц үг, кодыг хадгалж авах маш олон төрлийн арга бий. Тиймээс болж өгвөл өөрсдийнхөө л электрон тоног төхөөрөмжүүдээр интернэтэд холбогдож байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published.