Ачаа, тээврийн салбарт бизнес эрхлэгчдэд

Танилцуулга

Аливаа ачаа бараа, бэлэн бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмж зэрэг тээвэрлүүлэгч, үйлчлүүлэгчийнхээ үнэ цэнэтэй зүйлсийг хүрэх газар нь аюулгүй тээвэрлэж хүргэх хариуцлагатай үүргийг хүлээж ажилладаг ачаа тээврийн салбарт бизнес эрхлэгч таны бизнест тохирсон дараах даатгалын хамгаалалтууд бидэнд бий.

Ачаа тээврийн даатгал нь хөрөнгийн даатгал бөгөөд тээвэрлэгдэж байгаа ачаа бараанд учирсан хохирлыг энэхүү даатгалаар хамгаална.

Хэрэв ачаа барааг зөвхөн Монгол улс дотор тээвэрлэх бол танд дотоод ачаа тээврийн даатгал, олон улсад тээвэрлэгдэх бол гадаад ачаа тээврийн даатгалаар хамгаална. Мөн таны ачаа барааг даатгах хураамжийн дүнг тооцоолоход тухайн ачаа барааны шинж чанар, тээврийн төрөл, олон улсын инкотермс-ийн нөхцөл болон сонгосон даатгалын хамгаалалт  гадаад ачаа тээврийн Олон Улсын ICC(A, B, C) нөхцөл зэргээс хамаарч тооцоологддог.

Энэхүү бүтээгдэхүүн нь ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, хуулийн этгээдэд зориулсан хариуцлагын даатгалын хамгаалалт бөгөөд тээвэрлэгчийн буруутай үйлдлийн улмаас ачааны эзний өмнө хүлээх эд хөрөнгийн хариуцлагыг даатгана.

Жишээ нь ачаа тээвэрлэгч зам тээврийн осол гаргаснаас үүдэж тээж яваа ачаа бараанд хохирол учирсан бол бид тээвэрлэгчийн учруулсан хохирлыг түүний нэрийн өмнөөс гэрээний дагуу барагдуулна.

Тээвэрлэгчийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгсэл бүрийг “Жолоочийн заавал даатгал”- ын тухай хуулийн дагуу хариуцлагын даатгалд заавал хамруулна. “C” ангиллын тээврийн хэрэгсэл буюу ачааны машины хариуцлагын хамгаалалтын хязгаар нь 10 сая төгрөг байдаг бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолооч бүр мөн жолоочийн заавал даатгалд хамрагдсан байх ёстой.

Тээврийн хэрэгслийн даатгал нь мөн хөрөнгийн даатгалын хэлбэр бөгөөд тээвэрлэгч өөрийн эзэмшил өмчлөлд байгаа тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг энэхүү даатгалаар хамгаалдаг.

Даатгалын менежертэй холбогдох
Achaa teevriin salbart