1. Эрсдэлийг тодорхойлох
Юуны өмнө даатгалын мэргэжилтнүүд танай байгууллагатай хамтран учирч болох эрсдэл, эрсдэлийн эх үүсвэрүүдийг бүрэн илрүүлдэг. Харилцагч өөрөө олж харж чадахгүй эрсдэлийг туршлагатай даатгалын ажилтан тодорхойлж чаддаг нь чухал ач холбогдолтой. Харилцагчийнхаа дотоод үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авдаг учир бид бизнесийн ёс зүйг эрхэмлэж, нууцлалын гэрээний дагуу мэдээллийг чандлан хадгалдаг.